Гарч байгаа гэмт хэргийн 30 хувийг хэсгийн цагдаа илрүүлж байна гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамны нэгдүгээр орлогч Александр Горовой хэлжээ.
“Өнөөдөр 13.5 сая хэсгийн цагдаа ажиллаж тэд жилд гарч байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг илрүүлж байна” гэж Александр Горовой “Хэсгийн цагдаа” уралдааны шалгаруулалтын ёслолд оролцохдоо хэлсэн байна. Энэ уралдаан жил бүр зохиогддог бөгөөд энэ удаад Татарстаны Ленины дүүргийн цагдаагийн ахмад Рузель Гарипов түрүүлж, УАЗ “Патриот” маркийн машины эзэн боллоо. Харин хоёрдугаар байрт Ненецийн тойргийн хэсгийн цагдаа Роман Гудков, гуравдугаарт байрыг Чукоткийн автономит тойргийн Анадыр хэсгийн цагдаа Руслан Бейсембаев шалгарчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ