Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд тодорлоо

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд тодорлоо

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2017.11.21/ болж, хамгийн өндөр санал авснаар С.Эрдэнэболд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид аравдугаар сарын 29-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулж, санал хураалтаа явуулсан. Орон нутгийн саналын хуудсыг нийслэлд тусгай хамгаалалттай, камертай өрөөнд хадгалж өнөөдөр тоолсон юм. АЗХ-г тэргүүлэхээр С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдсөн юм.

Энэ удаагийн санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгч, орон даяар явсан санал хураалтын дүнгээр 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхын санал авч, АЗХ-г удирдахаар боллоо.

Мөн нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр Э.Өлзийбаяр сонгогдсон. Нийслэлийн АЗХ-ны тэргүүний сонгуулийн санал хураалт, АЗХ-ны ерөнхийлөгчийн санал хураалттай хамт явсан. Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдсөн Ж.Сугарсүрэн 1482,85 оноо, Э.Өлзийбаяр 1567,35 оноос авч, Э.Өлзийбаяр нийслэлийн АЗХ-г тэргүүлэхээр боллоо. Шинээр сонгогдсон нийслэлийн АЗХ-ны тэргүүнийг ирэх сарын 4-нд болох АЗХ-ны VIII их хурлаар батламжлах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж