М.Чариот: Элсэн цаг шиг биетэй бүсгүй хамгийн төгс

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

М.Чариот: Элсэн цаг шиг биетэй бүсгүй хамгийн төгс

М.Чариот: Элсэн цаг шиг биетэй бүсгүй хамгийн төгс

Загварын тайзан дээр зөвхөн туранхай, гоолиг хүүхнүүд гунхдаг гэх үзлийг өөрчилж, махлаг ч гэсэн гоо сайхан, дур булаам харагддаг юм шүү гэдгийг  Европын ‘Plus size’ моделиуд баталсаар байна.

Дэлхий нийтэд ‘Plus size’ моделиуд хүчээ авч байгаа бол Монголд энэ төрлийн модель саяхныг хүртэл байхгүй байсан юм. М.Чариот гэх бүсгүй Монголдоо анхдагч гэж хэлж болохоор ‘Plus size’ буюу нэмэх хэмжээтэй модель. Чариот гэх нэр нь түүний хэл ам, хэрүүл тэмцлээс хамгаалах ивээл  чулууны нэр бөгөөд өөрийн жинхэнэ нэрээ нууцлан ийнхүү нэрлэжээ. Сонирхуулахад тэрбээр ихэр бөгөөд нөгөө ихэр нь эрэгтэй гэнэ. Бусад охид мяраалаг байдлаа сул тал гэж боддог бол тэр үүнийгээ өөрийнхөө гол “хөзөр” болгож чаджээ. Ингээд М.Чариоттэй ярилцлаа.

-Өдрийн мэнд. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг М.Чариот гэдэг. 21 настай.

Дэлхийн загварын чиг хандлага туранхай бүсгүйчүүдээс илүү өөртөө тохирсон жинтэй, махлаг бүсгүйчүүдийг онцлох болж. Хэзээнээс модель болно гэж бодох болсон бэ?

-Би хувиараа хувцас загварын бизнес эрхэлдэг. ‘DS Fashion’ онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч. Анх өөрийн борлуулдаг хувцсыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор хэд хэдэн сурталчилгааны зураг авахуулж байсан юм. ‘Plus size’ модель болоход энэхүү ажил маань их нөлөөлсөн.

-Моделиор ажиллахаар болсон анхны үед хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байв?

-Манай гэр бүл болон найз нөхөд их дэмжсэн. Ер нь махлаг хэрнээ галбирлаг бүсгүйчүүдэд дургүй хүн  байхгүй гэж эерэг байдлаар хүлээн авсан шүү. Миний бодлоор манай загварын ертөнцөд яг л энэ зүйл дутагдаж байгаа юм шиг санагдсан.

-Plus size модель болоход хамгийн гол нь юуг анхаарах ёстой вэ? Биеийн харьцаа заасан байдаг уу?

 -Мэдээж загварын ертөнц тэр чигээрээ гоё сайхан байхыг шаарддаг учраас бид ч гэсэн сайхан харагдах ёстой. Plus size модель гээд хамаагүй зүйл идэж ууж болохгүй. Биеийн харьцаан дээр яг тодорхой заасан хэмжээ байхгүй ч хамгийн гол нь галбиртай байх ёстой. Галбиртай байна гэдэг маань цээж хэсэг бүсэлхий нарийн, тааз өргөн нэг ёсны элсэн цаг шиг хэлбэртэй байвал биеийн хамгийн төгс хэлбэр юм болов уу гэж боддог юм. Би өөрийгөө 100 хувь plus size модель гэж хэлэхгүй ээ. Учир нь, биеийнхээ зарим хэсэгт анхаарч засах зүйлс байгаа учраас фитнессээр хичээллэж байгаа.

-Таны биеийн харьцаа хэд вэ ?

-Биеийн харьцаа маань 105:78:105, 70 кг жинтэй.

-Plus size модель гэхээр эрчүүдийн сонирхлыг татах байх. Нууц биш бол найз залуутай юу ?

-Одоогоор найз залуу байхгүй. Олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байгаа учраас хараахан энэ талаар бодоогүй л байна. Би их шаардлага өндөр хүн шүү дээ. /инээв/

-Хамгийн анх ямар брэндтэй хамтарч ажиллаж байв ?

 -Рlus size модель чиглэлээрээ биш ч гэсэн өмнө нь зураг авахуулж байсан туршлага маань саяны зураг авалтад маань их хэрэг боллоо. Албан ёсны  гэрээт моделиор Naran mall eva lingerie Mongolia-ийн дотуур хувцасны зураг авалтад оролцсон. Naran mall eva lingerie Mongolia-тай ганц удаагийн зураг авалтын гэрээ байгуулсан.

-Одоо тэгээд юу хийж байна даа ?

-Одоогоор онлайн дэлгүүртээ шинэ жилийн загваруудаа оруулж ирэх гээд зав муутай л явж байна. Эхний ээлжид өөрөө хувцас эсгэж, хийж сурах тал дээр түлхүү анхаарч байгаа. Бас зурж, оёж сурч байна. Ирээдүйд өөрийн гэсэн хувцасны үйлдвэртэй болмоор байна. Үүний тулд өөрөө хувцас эсгээд оёчих чадвартай байх хэрэгтэй шүү дээ.

-Хүмүүст тодорхой хэмжээгээр танигдаад эхлэхээр ямар нэгэн бэрхшээл гарч байна уу ?

-Хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол фейсбүүк, инстаграм хуудасны дагагч нарын тоо эрс ихэссэн. Гадуур явж байх үед нэрээр минь дуудах үе ч бий. Надаас махлаг эмэгтэйчүүд ямар хувцас өмсвөл гоё харагдах тал дээр зөвлөгөө авахаар холбогддог. Гэхдээ хааяа завгүй үедээ хүмүүсээс ирсэн чатыг харахгүй, анзаараагүй үед “их зантай”, “од зантай” гэхчлэн үг хаях хандлагатай байдаг шүү. Энэ нь бага зэрэг бэрхшээлтэй санагддаг. Өдөржин компьютерийн араас ширтээд сууна гэж байхгүй. Завсар зайгаар нь өөр хийх зүйлээ амжуулаад л явдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж