Ньюс хөтөч: "Бөөгийн домог" номын хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Бөөгийн домог" номын хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Бөөгийн домог" номын хэлэлцүүлэг болно

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу

Буд гараг. Билгийн тооллын 4, Суулга одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 12 цаг 32 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан болон Хэвлэлийн хүрээлэнгийн хамтарсан мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Мэргэжлийн сэтгүүл зүй: Гадаад бодлого, аюулгүй байдал” сэдэвт Олон улсын тоймчийн сертификат олгох сургалтыг Шангри-Ла зочид буудалд эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх сургалтыг интерактив воркшоп хэлбэрээр зохион байгуулах ажээ.
  • ‘Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал’ үндэсний зөвлөгөөн ‘Кемпински Хаан Палас’ зочид буудалд болно.

10.00

  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

11.00

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, нийтийн сонсгол хийх талаар мэдээлэл өгнө.

12.00

  • Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлтгэжээ. Энэ талаар театрын уран бүтээлчид мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал УДЭТ-т болно.

14.00

  • ‘Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо’ сэдэвт хэлэлцүүлэг ‘Бишрэлт’ зочид буудалд болно.
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд хуралдана.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

18.00

  • Зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” номын хэлэлцүүлэг, ярилцлага ‘Интерном’ номын дэлгүүрт болно. Зохиолч Г.Аюурзана оролцож, ‘Бөөгийн домог’ зохиолоо яагаад бичих болсон тухай хийгээд номынхоо утга агуулгын тухай болон Монголын орчин үеийн уран зохиолын талаар уншигчидтайгаа хэлэлцүүлэг өрнүүлнэ.

19.00

  • ‘Өргөө ротаракт’ клубээс ‘Туушин’ зочид буудалд ‘Бодлын луужин’ цувралын 2 дахь лекцээ зохион байгуулна. Илтгэгчээр ‘Нова Терра’ ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, ‘Skinny studio’-г үүсгэн байгуулагч, XMF компанийн Гүйцэтгэх захирал Ө.Үнэнбүрэн нар уригджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж