БНХАУ-ын Шэньжэнь хотын метро гар утсаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой болжээ. Ингэхдээ иргэд метроны зөвхөн есдүгээр шугамаар үйлчлүүлэхдээ вичат болон “alipay”-ын тусламжтайгаар QR кодыг уншуулан автомат машинаас тасалбар авна.
Түүнчлэн тасалбараа урьдчилан захиалсныхаа дараа тухайн газар дээр нь очиж авч болох юм байна. Цаашид энэ жилдээ багтаан метроны нэг, хоёр, гурав, тав, долдугаар шугамандаа тус үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ