ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд хороодын нийгмийн ажилтнуудаас санаачлан 25 бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж үр дүнгээ үзэж байна. Энэ ажлын хүрээнд нийгмийн ажилтнууд ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад хорих ангийн дарга, хурандаа Д. Уранчимэг, сэтгэл зүйч ахлах дэслэгч Б.Даваацэрэн болон хорооны нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Тухайлбал:

  • Хороодоос ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн судалгаанд тулгуурлан ар гэр үр хүүхдэд нь нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлж ажиллах

  • Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн хийсэн бүтээл, урланг хороодын Иргэний танхим болон БИТ /Бизнес инкубатор төв/-өөр дамжуулан борлуулах

  • Ар гэр нь холбоо барьдаггүй иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх

  • Хэрэгцээ шаардлага, нөөц бололцоонд нь тулгуурлан төрөл бүрийн сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж