Зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ​​​​​​​

Зохион байгуулагч нарт зориулсан сургалт эхэллээ​​​​​​​

Азийн сан Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран дүүргүүдэд зохион байгуулж буй ажилтнуудыг чадавхжуулах сургалтын зохион байгуулагч нарт зориулсан хичээл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт эхэллээ.

Төрийн албан хаагчийн ёс зүй, имиж бүрдүүлэлт, ажлын байранд шаардагдах үндсэн ур чадвар, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалт, судалгааны арга зүй, баримт бичигтэй ажиллах ур чадвар зэрэг сэдвийн хүрээнд сургалт 2 өдөр үргэлжилнэ.

Өнөөдрийн сургалтыг төслийн сургагч багш Ш.Жаргалсайхан, Д.Бурмаа нар удирдан явуулж байна.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж