405 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг цуцална

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

405 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг цуцална

405 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг цуцална

Налайх дүүрэгт газар эзэмшдэг 405 аж ахуйн нэгж, иргэд  газрын төлбөрөө төлөөгүй байна. Тиймээс Налайх дүүргийн Газрын албанаас газрын төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, газрын эзэмших эрх болоод гэрчилгээг нь хүчингүй болгохоо зарлалаа.  

Газрын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд улирал бүхний эхний сарын 25-ны дотор газрын төлбөрөө төлөх үүрэгтэй юм. Гэтэл Налайх дүүрэгт газар эзэмшдэг нэр бүхий 405 аж ахуйн нэгж, иргэн дунд өнгөрсөн жилүүдийнхээ газрын төлбөрийг төлөөгүй этгээдүүд байгаа аж. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж