Мугабег огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Мугабег огцрохыг шаардав

Мугабег огцрохыг шаардав

Зимбабве улсын дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва ерөнхийлөгч Роберт Мугабег нэн даруй огцрохыг шаардлаа. Мугабе түүнийг огцруулсны дараа амь насанд нь аюул учирсан хэмээн улс орноосоо дүрвэсэн ч цэргийн эргэлт гарсны дараа буцаж очсон. Эрх баригч Зану намын гишүүд Мугабег огцор эсвэл итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах болзол тавьсан юм. Мугабе огцрохоос татгалзсан тул Зану нам өнөөдөр түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентад санал хураалт эхлүүлсэн байна. Мугабегт тэргүүн хатагтай Грэйст бүрэн эрхийг булааж авахыг зөвшөөрсөн хэмээн буруутгаж байгаа ажээ.  Цэргийнхэний дэмжлэгийг хүлээсэн Мнангагва 93 настай ерөнхийлөгч Мугабег огцрохыг шаардаж, өнөөдөр /2017.11.21/ мэдэгдэл гаргасан байна.

Дэд ерөнхийлөгчийг огцруулсныг тэргүүн хатагтай Грэйст ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад давуу тал олгох зорилготой алхам гэж олон хүн үзэж байгаа юм. Мугабегийг дээрх шийдвэрийн дараа зэвсэгт хүчин нийслэлд цэргээ оруулж, Мугабег тэргүүн хатагтайн хамтаар гэрийн хорионд оруулсан. Байр суурь нь ганхаж эхэлсэн ч Мугабе албан ёсны ерөнхийлөгч хэвээр байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж