Victoria’s Secret: Сахиусан тэнгэрүүд нэг дор цуглав

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Victoria’s Secret: Сахиусан тэнгэрүүд нэг дор цуглав

Victoria’s Secret: Сахиусан тэнгэрүүд нэг дор цуглав

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ‘Victoria’s Secret’ шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотноо болж өндөрлөлөө. ‘Victoria’s Secret’ шоуг 36 настай бразилийн ‘сахиусан тэнгэр’  Алессандра Амбросио нээсэн юм. Тэрбээр өдгөө 16  дахь жилдээ ‘Victoria’s Secret’  нүүр царай болж байгаа билээ. 

Загварын шоуны үеэр Белла Хадид мөн адил тайзнаа гарч ирсэн юм.  Тэрбээр Victoria’s Secret шоуны тайзнаа ийнхүү хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. 

Энэ удаагийн ‘Victoria’s Secret’ шоуны хамгийн онцгой хэсэг бол 25 настай Клосс загварын тайзнаа эргэн ирсэн явдал байв. Тэрбээр хоёр жилийн өмнө албан ёсоор загварын ертөнц тэрдундаа  ‘Victoria’s Secret’ -ийн сахиусан тэнгэрүүдийг орхиж байгаагаа зарлаж байсан юм. 

Шанхайд зохион байгуулагдаж байгаа Victoria’s Secret шоунд 17 орны 55 сахиусан тэнгэрүүд оролцсон ажээ. 

Белла Хадид

Алессандра Амбросио

Адриана Лима

Кэндис Свейнпол

Лили Олдридж

Карли Клосс

Марта Хант

Лаис Рибейро

Роми Стрейд

Тейлор Хилл

Эльза Хоск

Ванесса Муди

Жозефин Скривер

Жасмин Тукс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж