Сэлэнгэд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ

Сэлэнгэд 100 гаруй үхрийг устгалд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Тус сум нь 26,880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Сумын төв 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 100 гаруй үхрийг устгалд оруулсан талаар тус сумын тамгын газраас мэдээллээ.

Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргажээ.

Мандал сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг гаргасан байна. 

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж