Нэрт хөтлөгч Ю Чэ Сок 50 сая вон хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Нэрт хөтлөгч Ю Чэ Сок 50 сая вон хандивлажээ

Нэрт хөтлөгч Ю Чэ Сок 50 сая вон хандивлажээ

Нэрт хөтлөгч Ю Чэ Сок "Пёнчан 2018" өвлийн олимпийн наадмын бамбар аялах арга хэмжээний үеэр. 2017.11.01

Өмнөд Солонгос улсын Пуханг хотод өнгөрсөн долоо хоногт 5,4 баллын хүчтэй газар хөдлөлт болж багагүй хохирол учирсан билээ. Энэхүү хохирлын улмаас 1700 гаруй иргэн түр хугацаагаар сургуулийн дотуур байранд байрлаж байсан. Тэгвэл тус улсын урлаг, соёлын одууд Пуханг хотын ард иргэдэд хандив өргөсөн байна.

Телевизийн нэрт хөтлөгч Ю Чэ Сок 50 сая вон буюу монгол мөнгөөр 100 сая төгрөг хандивлажээ. Түүний хувьд өнгөрсөн зун түр зуурын аадар бороонд ихээхэн хохирол авсан иргэдэд мөн 50 сая воныг хандивлаж байв. Тэгвэл энэ удаа ч Пуханг хотын иргэдэд сэтгэлийн дэм болгон мөнгөн хандивыг өгсөн байна.

Нэрт хөтлөгч Ю Чэ Сокоос гадна жүжигчин И Ён Э, дуучин Жан Юн Жон нарын урлагийн одууд хандивын арга хэмжээнд оролцжээ.

Монголчууд жүжигчин И Ён Эг “Жангум” киногоор нь андахгүй билээ.

Эх сурвалж: http://news.kbs.co.kr

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж