Г.Майцэцэгт татгалзсан хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Г.Майцэцэгт татгалзсан хариу өгөв

Г.Майцэцэгт татгалзсан хариу өгөв

‘Exclusive’ компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнд мандат олгоогүй тул Их хуралд оролцож чадаагүй билээ. Иймд Г.Майцэцэг нийслэлийн МАН-ын хороонд хандаж, хуралд оролцуулахыг хүссэн юм. Гэвч нийслэлийн намын хорооноос татгалзсан хариу ирүүлжээ. Тодруулбал, “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн МАН-ын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. МАН-ын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй байгаа тул намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ.

Үүнээс гадна Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээр үүрийн дарга Д.Цэрэндэжид “’Exclusive’ компанийн захирал  Г.Майцэцэгийг нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээр үүрт огт харьяалагддаггүй” гэдгийг албан бичгээр баталгаажуулсан байна. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж