“Монос”-ын Л.Эрдэнэчимэг М.Энхболдод 45 сая төгрөгийн хандив өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

“Монос”-ын Л.Эрдэнэчимэг М.Энхболдод 45 сая төгрөгийн хандив өгчээ

“Монос”-ын Л.Эрдэнэчимэг М.Энхболдод 45 сая төгрөгийн хандив өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланг Аудитын ерөнхий газраас олон нийтэд ил болголоо. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэд, аж ахуй нэгжээс хандив авах эрх нь хуулиар нээлттэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч иргэнээс гурван сая, аж ахуй нэгжээс 15 сая хүртэлх төгрөгийн хандив өгөх эрх нь нээлттэй. Тэгвэл Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нарт хэн, ямар аж ахуй нэгж хандив өгснийг тоймлон хүргэж байна.

М.Энхболдод 2200 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгч, нийт гурван тэрбум 313,5 сая төгрөг буюу хамгийн их хандив цуглуулжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгад нийт 1101 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн бол МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт нийт 1062 иргэн 1-3 сая төгрөгийн хандив өгсөн байна.

Харин 15 хүртэл сая төгрөгийн хандив өгсөн аж ахуй нэгжүүд дунд “Монос”-оор овоглосон групп М.Энхболд, Х.Баттулга нарт тус бүр хандив өгч, тэргүүлсэн байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдод “Монос косметик” ХХК, “Монос фарм” ХХК, “Монос хүнс” ХХК-иудаас тус бүр 15 сая, нийт 45 сая төгрөгийн хандив өгсөн байна. Харин АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Х.Баттулгад “Моносфарм” ХХК, “Монос Улаанбаатар” ХХК-иудаас тус бүр 15 сая, нийт 30 сая төгрөгийн хандив өгчээ.

МАН-ын дарга М.Энхболдод нийт “Макс групп” ХХК, “М-Си-Эс” проперти, “Эм-Си-Эс Кока кола”, “Юнител” ХХК, “Юнивишн” ХХК зэрэг 17 аж ахуй нэгжээс 217,9 сая төгрөг хандивласан байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Х.Баттулгад “Бодь интернэшнл” ХХК, “Талх чихэр” ХК, “Милл хаус” ХХК, “Мах импекс” ХХК зэрэг 18 аж ахуй нэгжээс 250 сая төгрөг тус тус хандивлажээ. Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт “Бумо” ХХК, “Метротрейд” гэсэн хоёр аж ахуй нэгжээс тус бүр 15 сая, нийт 30 сая төгрөг хандивласан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж