Леанардо ДиКаприо “нялх ногоо” зулгаав уу

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Леанардо ДиКаприо “нялх ногоо” зулгаав уу

Леанардо ДиКаприо “нялх ногоо” зулгаав уу

Холливудын царайлаг залуусын нэг, жүжигчин Леонардо Ди Каприо залуухан модель бүсгүйтэй Нью-Йоркийн нэгэн ресторанд оройн зоог барьжээ.

Манхэттэний Estiatorio Milon ресторанд ДиКаприо, Сара Снайдер нартай хамт өөр хэд хэдэн хүн байсан гэнэ. Гэхдээ тэд ихэд дотно байдалтай байжээ.

Уулзалт дуусахын өмнө Лео ганцаараа ресторанаас гарч явсан гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр “тэд ердөө найзууд” аж. Гэхдээ тэднийг амрагийн харилцаатай, Леогийн 21 насаар дүү шинэ амраг гэж өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.

Леонардо ДиКаприо болон Сара Снайдер нарын хэн нь ч энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Снайдер өдгөө 22 настай. Өмнө нь жүжигчин Уилл Смитийн хүү Жейден Смиттэй дотно харилцаатай байжээ. Харин ДиКаприо өнгөрсөн гуравдугаар сард найз бүсгүй Нина Агдалаас салсан юм.

С.ХУЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж