А.Зул улсын рекордыг шинэчлэн тогтоов

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

А.Зул улсын рекордыг шинэчлэн тогтоов

А.Зул улсын рекордыг шинэчлэн тогтоов

Фото: А.Зулын оюутны Универсиадын агшин

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд 80 хоногийн хугацаа үлдлээ. Монголын тэшүүр, гүйлтийн цана, биатлоны тамирчид олимпийн эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд оролцсоор байна. Энэ удаа тэшүүрийн тамирчдын мэдээллээс хүргэе.

Тэшүүрийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Энхбаяр, Ж.Долгорсүрэн нарын удирдлагад ОУХМ Я.Зоригтбаатар, А.Зул нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Монгол Улсын тамирчид арваннэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Канадын Калгари хотод “Кам-Ам” Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээнд нийт 18 орны 200 гаруй тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсын тамирчид 500, 1000 метрт оролцож, өөрсдийн амжилтаа ахиулаад зогсохгүй улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Эмэгтэйчүүдийн 500 метрын зайд нийт 93 тамирчин уралдсанаас А.Зул 40.70 секундын амжилтыг үзүүлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр энэ зайдаа 19-р байр эзэлсэн бол 1000 м зайд 21, 1500 метрт 20-р байр эзэллээ. 

Эрэгтэйчүүдийн 500 метрын зайд нийт 107 тамирчин уралдсанаас ОУХМ Я.Зоригтбаатар 37.38 секундын амжилтаар 27-р байр эзэлсэн бол дараагийн 500 м зайд 36.73 секундын амжилтаар 13-р байрт орсон. Түүний хувьд удаах 1000 м зайнд 15, 26-р байрыг тус тус эзлэв. Эрэгтэйчүүдийн зай бүрт 100-123 тамирчин өрсөлджээ. 

Монгол Улсын тамирчдыг Канадад дахин цуврал тэмцээн хүлээж байна.

Холбоотой мэдээлэл: http://liveresults.oval.ucalgary 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж