МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй байна

МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй байна

МАН-ын их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. МАН-ын ирэх жилүүдэд ямар бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон Бага хурлын гишүүдийн тоог өчигдрийн хуралдаанаар баталсан юм.  Мөрийн хөтөлбөрийг шинэчлэн найруулах, шинэ төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж, намын гишүүн, дэмжигч, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 41 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ. Мөрийн хөтөлбөрт намын үзэл баримтлалд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, намын гишүүдийн итгэл үнэмшилтэй намын зорилго, үйл ажиллагааг уялдаатай байлгах нь гол зарчим байсан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолжээ.

Мөн МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог нэмж 369 болгосон бөгөөд үүний 30 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь намын анхан шатны байгууллагаас бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Их хурлаар намын дарга сонгогдсоны дараа Бага хурлын төлөөлөгч нараа сонгох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж