Төрийн өмчит зургаан компанийг татан буулгана | News.MN

Төрийн өмчит зургаан компанийг татан буулгана

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит зургаан компанийг татан буулгана

Төрийн өмчит зургаан компанийг татан буулгана

Төрийн өмчит 70 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр компаниуд ямар ашигтай, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэг хүн тун цөөхөн. Мөн төсөвт багагүй хэмжээний том ачаалал өгдөг. Өөрөөр хэлбэл, ашигтай ажиллахаас илүү ашиггүй ажиллах нь их. Түүнээс гадна төрийн өмчит компаниудын захирлуудын цалин, зарлага өндөртэй, өртэй гээд буруутгах олон шалтгаан бий.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудыг цэгцлэх, 2017 онд багтаан 30 гаруй компанийг хувьчлах, чиглэл үйл ажиллагааг нь нэгтгэх, нэгдсэн удирдлагаар хангах саналаа Засгийн газарт танилцуулсан байна. Эхний удаад зургаан төрийн өмчит компани болох “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол мах корпораци”, “Монгол тариалан корпораци”, “Монгол тамга”, “Техник спортын төв” зэрэг компаниудыг татан буулгах саналыг Засгийн газарт өргөн бариад байгаа аж. Цаашид нийслэл орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Авто замын засвар, арчлалтын компаниудыг хувьчлах, орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төрийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй, улсаас төсөв, мөнгө авдаг газруудыг татан буулгах, үйл ажиллагааны чиглэл ижил газруудыг нэгтгэж, үйл ажиллагааны зардлыг багасгах, нэгдсэн удирдлагаар хангах, уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлжээ. Мөн  улсаас зайлшгүй дэмжих компаниудыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгох, зарим нэг ганц хүн захиран бүх хөрөнгийг нь зарцуулах эрхтэй газруудыг компанийн хэлбэрт шилжүүлэх, олон нийтийн хяналттай болгох, компаниудыг хөрөнгийн биржээр нээлттэй арилжих зэрэг ажлыг холбогдох яамдтай хамтран хийж эхэлжээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-21 103.26.194.1

орон нутгуудад байдаг зам засвар арчлалтын жижиг компаниудыг орон нутагт нь шилжүүлэх нь зөв байх о

Avatar

Зочин 2017-11-21 103.26.194.1

дийлэнх компаниуд алдагдалтай ажиллаж байна иймээс хувьчлахыг нь хувьчлаад, жижгүүдийг нь орон нутгийн өмчлөлд шилжүүлэх нь маш зөв

Avatar

Зочин 2017-11-21 103.26.194.1

зөв зөв

Avatar

Зочин 2017-11-21 103.26.194.1

АЙМАГ БҮРТ БАЙДАГ ЗАМ ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ГЭЭД ЦӨӨХӨН ХҮНТЭЙ ЖИЖИГ КОМПАНИУДЫГ ОРОН НУТАГТ ШИЛЖҮҮЛЭХ НЬ МАШ ЗӨВ ДӨӨ, ОРОН НУТАГ ХАРИУЦААД ЯВАХАД Л БОЛНО ШҮҮ ДЭЭ, КОМПАНИ ГЭЖ БАЙГАА БОЛОВЧ УГААСАА ЖИЖИГХЭН ЮМ БИЛЭЭ

Avatar

Зочин 2017-11-21 66.181.186.105

Төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллах боломж хангалттай байдаг.Алдагдалтай ажилладаг шалтгаанууд.
1. Өөрийн биш юманд сэтгэлгүй ханддаг.
2. дээд дарга нарын дарамтанд байдаг.Тэд нь элдэв юм шахаж алдагдалд оруулдаг.
3.Хүний шуналд хязгаар байдаггүй.
4. Шахаагаар орсон дарга нар мэдлэг мэрэгжил бизнесс сэтгэлгээ муу байдаг.

Avatar

Зочин 2017-11-21 66.181.161.46

өө…зөндөө ш дээ. Сайн бна. Шийдвэртэй ийм ажлуудыг хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-11-21 27.123.214.94

yag zow ajilchidiinhaa erh ashigiug boddog darga bhgvi mash ih ashigtai ajilj bj dan l ashig alga gene erni hayndag gazar baidag yumuu

Avatar

Зочин 2017-11-21 66.181.185.189

МИАТ гэж төсөв мөнгөөр наадсан газраа яаж цэгулэх гэж байна.
Хувьчлаад төрд учрах дарамтыг багасгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-11-21 202.21.105.13

Зөв зүйл хийж эхэлжээ.

Avatar

Зочин 2017-11-21 202.179.26.23

Дээр нь Эрдэс таван толгой Эрдэс оюу толгой гээд том цалинтай хийх ажил үүрэгггүй газруудыг бүгдийг нь устгавал таарна

Avatar

Зочин 2017-11-21 103.57.95.169

Ажил л болгоорой . Дэмжиж бн.

Avatar

Зочин 2017-11-21 202.131.236.170

Монгол мах корпораци гэж юу хийдэг компани байна аа.

Avatar

мангар 2017-11-21 202.70.40.219

[Хориотой Үг] удаан наасан зөвхөн саналаа хүргүүлж 2020 он хүртэл шийдэгдэхгүй.

Avatar

монгол хүн 2017-11-21 119.40.103.34

дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж