Израйль улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Израйль улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана

Израйль улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Израйль Улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Алаа Абу-Рукуныг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ОБЕГ, Израйль Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Мөн ОБЕГ-ын талаас хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургалтад хамруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм.

Эх сурвалж: ОБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж