“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын төрсөн дүү С.Амарбаясгалант 2012 онд урлагийн ертөнцөд хөл тавьж, “Хатариш” хэмээн өвөрмөц нэртэй дууг олон нийтийн хүртээл болгож байсан.
Тухайн үед С.Амарбаясгалант МҮОНТВ-ын Аск нэвтрүүлгийг хөтөлдөг Б.Сансармаа гэх бүсгүйтэй үерхдэг байсныг нь олон түмэн мэднэ. Тэднийг заяаны хос хэмээн ойрын хүрээний хүмүүс нь ам сайтай байсан ч тэд хоёр жилийн дараа өөр өөрсдийн зам мөрөө хөөх болсон юм.
Б.Сансармаа АНУ-н Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж, сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд удаагүй байгаа бүсгүй “Single ladies-3′ киноны Хадан хэмээх бүсгүйн дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдэд эргэн танигдаж эхэллээ.
Э.Бурам