Хойд Солонгос терроризмыг санхүүжүүлэгч орны тоонд оров

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос терроризмыг санхүүжүүлэгч орны тоонд оров

Хойд Солонгос терроризмыг санхүүжүүлэгч орны тоонд оров

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пхеньянд шахалт үзүүлэх амлалтандаа хүрч, Хойд Солонгосыг терроризмыг санхүүжүүлэгч улсын тоонд дахин оруулжээ.  Арван жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Хойд Солонгосыг энэхүү жагсаалтаас хассан юм.

Трамп Засгийн газрын хуралдаан дээр дээрх шийдвэрийг гаргаснаа зарлаж, Хойд Солонгосыг терроризмыг санхүүжүүлэгч орны тоонд оруулсан нь маш чухал алхам хэмээгээд “Аль эрт ингэх ёстой байсан юм”гэжээ. Мөн тэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Отто Уормбиерийн үхэлд буруутган, тус улсын нутаг дэвсгэр дээр аллага үйлдсэн гэж үзсэн байна. Отто Уормбиер Хойд Солонгост 17 сар хоригдож, зургадугаар сард комын байдалтай АНУ-д очсоноос хойш хэд хоногийн дараа нас барсан юм.

Трамп Хойд Солонгост үргэлжлүүлэн хориг тавихаа анхааруулж, АНУ болон холбоотон орнуудаас хамгийн олон удаа хориг авсан орон болж магадгүйг мэдэгджээ.

Хойд Солонгос улс нь 10 жилийн туршид терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтад байсны эцэст 2008 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш тус улсыг дээрх жагсаалтаас хассан юм. Жорж Бушийн засаг захиргаа Пхеньянтай цөмийн шинжээчдийг тус улс руу илгээх асуудлаар хэлэлцээ хийхийн тулд дээрх жагсаалтаас хассан боловч Хойд Солонгос хэлэлцээрийг зөрчсөн түүхтэй. 

Трамп БНСУ-ын парламентад үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагчийн харгис дэглэмийг шүүмжлэн, “ямар ч хүн амьдрахын аргагүй там” хэмээн тодорхойлсон. Трамп мөн Ким Чен Уныг өөрийн эцэг нэгтэй ах Ким Чен-Намыг хороосон хэрэгт буруутгасан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж