Компанийн нийгмийн хариуцлага​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Компанийн нийгмийн хариуцлага​​​​​​​

Компанийн нийгмийн хариуцлага​​​​​​​

Үргэлжлэл, өмнөхийг дараах холбоосоор үзнэ үү.

 

Канадын тал “Кумтор”-ын алтны уурхай их хэмжээний нөөцтэй боловч уг орд бүхэлдээ 4-15 м мөсөн хучлагаар бүрхэгдсэн ашиглахад хүндрэлтэй, мөс, хөрс хуулалтын ажилд нэмэгдэл зардал тооцоолсноос их гарсан. Нөгөө талаар ашиглалтгүй байхад нь бид хөрөнгө оруулалт хийж, Киргизийн уул уурхайн талаар эерэг мэдээллийг олон улсад хүргэлээ. Түүнчлэн хоёр тал харилцан тохиролцсон ёсоор хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж ирэв. Манай компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, уурхайн харьяаллын дүүрэг, тосгоны нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд жил бүр тодорхой хөрөнгө оруулалт хийж байгаа гэж танилцуулгадаа бичжээ. 

Кумторын уурхай ашиглалтад орсноор тус улсад ажлын байр шинээр бий болгох, татварын орлого нэмэгдүүлэх, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, жижиг дунд бизнесийг дэмжих, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт хийж, 2013 оноос Иссык Куль мужийн нэг хот, гурван дүүрэгт банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан нутгийн иргэдэд бага хүүтэй “микро” зээл олгодог болсон. Хөдөө аж ахуй салбарт жилийн 10 хувь, үйлдвэрлэлд 12 хувийн хүүтэйгээр 500 мянган сом хүртэлх зээл олгож байгаа нь банкны зээлийн хүүгээс 2-3 дахин бага юм. 

“Кумтор голд” компаниас орон нутгийн иргэдэд зориулсан зээлийн санхүүжилтэд жил бүр 1 сая ам.доллар хуваарилж, бага хүүтэй “микро” зээл авсан иргэдийн дотор орчин үеийн шинэ технологиор тоноглогдсон шүдний эмнэлэг, тавилгын цех, ус цэвэршүүлэх байгууламж, жимсний талбай, оёдлын цех байгуулан өгөөжтэй ажиллаж байгаа нь цөөнгүй юм билээ. 

Иссык куль мужийн Балахчи хот, Аксуйский, Жети-Огузский, Тонский дүүргийн иргэдийн амьжиргааны нөхцөлийг дээшлүүлэхэд доорх чиглэлээр нийтдээ 1,725,157.13 сая долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд:

  • Залуучуудад чиглэсэн хөтөлбөр – 560 000,00$ 33,11 хувь

  • ХАА-н салбар – 377.119,40$ 32,57 хувь

  • Орчин тойрны байдлыг сайжруулах – 93 989,69 $ 5,41 хувь

  • Эмзэг бүлгийнхэнд – 82 020,47 $ 4,84 хувь

  • Олон нийтэд чиглүүлсэн ажил – 223 246,09$ 13,31 хувь

  • Жижиг ба дунд бизнесийг дэмжих – 198 384,65$ 10.74 хувь

Уурхайн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний дараа “хог хаягдал, үлдэгдэл” гардаг. Иймд “Үйлдвэрийн хог хаягдлын байгууламж”-тай танилцахад 3 км урт, 10 метрийн өргөн, 450 га талбай эзлэх хиймэл далан байгуулж, уурхайгаас гарах бохир усыг “төмөр хоолой”-гоор тэнд зөөн авчирдаг. Даланд цутгах 76 мянган куб.метр хаягдлын дөрвөн мянга гаруйг бохир ус эзэлдэг байна 

Хаягдлын агаарт нөлөөлөх тоос, цианидыг зургаа хоног тутамд хэмжиж, шинжилгээ хийн тогтмол хянадаг. Хөрсний гүн рүү хортой бодис нэвчихээс сэргийлж, далангийн ёроолд хар цаастай төстэй зузаан гялгар хальс (плёнк) дэвсэн тусгаарладаг. Энэ даланг 2016 онд 3 метрээр өндөрлөжээ. Кумтор”-ын эргэн тойронд 20 км-ээс дотогш айл буулгадаггүй, мал бэлчээдэггүй боловч яг уурхайн хажууд гөрөөс, үнэг зэрэг ан амьтад бэлчээрлэн харагддаг. Зундаа Петрова нууранд усны шувууд олноор ирдэг гэнэ. Энэ нь тухайн газарт байгаль орчин аюулгүй байгаагийн нотолгоо бололтой юм. 

БНКирУ-ын Парламентын хуралдаанаар 2015, 2016 онд (өмнө ч олон удаа хэлэлцсэн гэдэг) “Кумтор”-ын уурхайн ашиглалтын явцын талаар илүү нухацтай хэлэлцэж, ширүүн маргаан өрнүүлж, Засгийн газартаа тодорхой үүрэг чиглэл өгсөн боловч, Канадын талтай ашиглалтын лицензийн төлбөрийн асуудал, ногдох нэгж хувьцааны хувь, авах татварын хэмжээг нэмэгдүүлэх, усны төлбөр гүйцэт төлөх, удирдах зөвлөлд гишүүний тоог нэмэх, байгаль орчны бохирдлыг арилгах зэрэг Киргизийн талаас тавьсан тодорхой саналыг шийдээгүй удсан байна. 

“Кумтор”-ын төслөөс Киргиз улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг “Кумтор алт” компанийн вэб сайт (www.kumtor.kg)-д тоо баримтаар тодорхой гаргадаг. Киргизийн улсын төсөв бүрдүүлэхэд жил бүр багагүй хөрөнгө зарцуулж, уурхайн орлогын зохих хувийг ойролцоох орон нутгийн хөгжилд зориулж байна. 

Таван жилийн өмнөөс уурхайн нөхөн сэргээлт хийхээр бэлтгэж эхэлжээ. Нөхөн сэргээлтэд зориулан тус компаниас жил бүр 10 мянган ам.доллар хуваарилж, Англи дахь банкинд хадгалж байгаа гэнэ. Энэ хөрөнгийг Киргизийн Засгийн газар, Канадын хөрөнгө оруулагчдын аль нь ч дангаараа авах боломжгүй, хатуу гэрээ хийжээ. Эдийн засгийн талаас нь ажиглахад “Кумтор”-ын уурхайн төсөл Киргизэд ашигтай байгаа юм.

Тайлбар: фото зургуудыг кумторын архиваас авлаа.

Г.Сумъяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж