FITCH: Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “эерэг” болгон дээшлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

FITCH: Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “эерэг” болгон дээшлүүллээ

FITCH: Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “эерэг” болгон дээшлүүллээ

Фитч (Fitch) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шинэчилжээ. Тэд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн болон гадаад валютын урт хугацааны зэрэглэлийг “В-“ хэвээр, төлөвийг “тогтвортой”-оос “эерэг” болгон дээшлүүлж, гадаад валютын болон үндэсний мөнгөн тэмдэгтийн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

Огноо

2016.01.14

2016.07.21

2016.11.21

2017.11.17

Гадаад валют – урт хугацаат

B stable

B stable

В- stable

B- positive

Гадаад валют – богино хугацаат

B

B

 В

B

Үндэсний мөнгөн тэмдэгт – урт хугацаат

B stable

B stable

В- stable

B- positive

Үндэсний мөнгөн тэмдэгт – богино хугацаат

B

 В

 

Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “тогтвортой”-оос “эерэг” болгон дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж мэдэгдэлдээ дурджээ. Үүнд:

  • Төсвийн төлөв байдал харьцангуй сайжирсан

    • 2016 онд төсийн алдагдал ДНБ-ий 15.9%-ийг эзэлж байсан бол 2017 онд 7.3% хүртэл буурах төсөөлөлтэй байна.

    • 2018 оны төсөвт тусгагдсан орлогын өсөлтийг дэмжих арга хэмжээнүүд нь төсвийн алдагдлыг ДНБ-ий 6.5%-тай тэнцэх хэмжээнд бууруулах боломжтой гэж Фитч агентлаг үзэж байна.

  • Засгийн газрын нийт өрийн хэмжээ буурах хандлагатай байна

    • 2016 онд Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 91.4% байсан бол 2017 онд 87.5% болж буурах төсөөлөлтэй байна.

    • Фитч агентлагийн үзэж байгаагаар 2020 оны эцэс гэхэд Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 80%-иас доогуур байхаар байна.

  • Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг дагалдан 3.5 тэрбум ам.доллар олон талт болон хоёр талт санхүүгийн эх үүсвэр татах нөхцөл бүрдсэн нь Монгол Улсын ирээдүйн төлбөр гүйцэтгэх чадвар сайжрах үндэслэл болсон гэж тус агентлаг үзэж байна.

    • Энэ нь эргээд хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж, Монгол Улсын Засгийн газраас 800 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргасан бөгөөд уг эх үүсвэрээр 2018 онд хийгдэх эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэхэд зарцуулагдана.

Монгол Улсын эдийн засаг Фитч агентлагийн үзэж байгаагаар 2017 онд 4.2% өсөлттэй байгаа бодит ДНБ 2018 онд 4.5% болж өсөх төсөөлөлтэй байна.

Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B-” хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлөв. Үүнд:

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн эрэлтээс өндөр хамааралтай байсаар байгаа нь төвлөрлийн эрсдэл дагуулж байна.

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй байгаа хэдий ч гадаад санхүүжилт бага хэвээр байна.

  • Уул уурхайн том төслүүдийн санхүүжилт орж ирснээр 2016 онд 1.3 тэрбум ам.доллар байсан ГВАН 2017 оны 11-р сард 2.0 тэрбум ам.доллар болж өссөн. Фитч агентлагийн үзэж байгаагаар 2017 оны ГВАН 3.0 тэрбум хүрэх хандлагатай байна.

  • Улс төрийн тогтворгүй байдал нь улс төрийн цочрол, бодлогын огцом өөрчлөлтийг нэмэгдүүлж болзошгүй гэж тус агентлаг үзжээ.

  • Активын чанарын үнэлгээг хийх нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой. Монголбанк 12-р сард хоёр жилийн стресс тестийг бие даан банкуудтай хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын хомсдолыг илрүүлэх, засч залруулах арга хэмжээ авах болно. ОУВС-гийн тооцоолсноор банкны хөрөнгийн хэрэгцээ ДНБ-ний 7%-тай тэнцэж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй гэж үзэж байна.

ЦААШИД ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОН БУУРУУЛАХ ҮНДЭСЛЭЛИЙГ ДАРААХ БАЙДЛААР ТОДОРХОЙЛЖЭЭ

Дээшлүүлэх үндэслэл: Монгол Улсын суурь эдийн засгийг сайжруулах найдвартай, харилцан уялдаа хамааралтай макро-эдийн засгийн бодлогыг боловсруулах, Төсвийн зорилтод хүрсэн эсэх талаар тэмдэглэл тогтмол хөтөлж байх, Засгийн газрын өрийн харьцааны үзүүлэлтийг сайжруулах, ГВАН нэмэгдэх зэрэг улсын хэмжээнд гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар сайжирсан гэх баталгаатай болсон тохиолдолд зэрэглэлийг дээшлүүлэх боломжтой.

Бууруулах үндэслэл: Гадаад санхүүжилтийн эрсдэлийг нэмэгдүүлэхүйц ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд өгсөн зөвлөмжийг биелүүлэхгүй байх, санхүүгийн салбар системийн хэмжээнд дарамтад орох, Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх харьцаа муудах зэрэг тохиолдолд үнэлгээг бууруулах эрсдэлтэй.

Үнэлгээг сайжруулахтай холбоотой саналыг Фитч агентлаг хүргүүлжээ. Үүнд:

  1. ОУВС-гаас хөтөлбөрийн хүрээнд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, төсвийн дэгийг сайжруулах, ГВАН-ийг нэмэгдүүлэх,

  2. Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах, шинээр авах өр, зээлийн өртгийг бууруулах боломжийг судалж, өндөр хүүтэй Мазаалай бондын зардлыг бууруулах гэсэн байна.

Эх сурвалж: Fitch Ratings

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж