Бүлгийн дарга, салааны захирагч нарын сургалт явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Бүлгийн дарга, салааны захирагч нарын сургалт явагдаж байна

Бүлгийн дарга, салааны захирагч нарын сургалт явагдаж байна

Нийслэлийн Аврах анги 105-ийн бүлгийн дарга, гал түймэр унтраах аврах ангийн салааны захирагч нарын сургалт явагдаж байна.

Гамшгийн голомтод бүрэлдэхүүнийг удирдаж хамгийн түрүүнд очиж үүрэг гүйцэтгэдэг эдгээр албан хаагчдыг шинэ  мэдлэг, мэдээллээр цэнэглэх нь хамгийн чухал байдаг.

Сургалтад нийт 84 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд гал түймэр унтраах аврах ангийн салааны захирагч болон аврах ангийн бүлгийн дарга нарын эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд сургалтын ач холбогдол чиглэгдэнэ.

Сургалтаар цэргийн байрзүй (Байр зүйн зургийн тухай ерөнхий ойлголт), (Газар орон, түүн дээр хэмжилт хийх, баримжаалалтын тухай үндсэн ойлголт, газар орон дээр зураггүйгээр баримжаалах),  Гал түймэр унтраах арга зүй (цагийн байдлыг үнэлж шийдвэр гаргах, гал түймэр унтраах хүч хэрэгслийн тооцоо, төрөл бүрийн объектод гарсан гал түймрийг унтраах арга зүй), Хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар хүндрүүлсэн нөхцөлд гал түймэр унтраах, аврах ажиллагаа явуулах онцлог зэрэг онцлох сэдвүүдээр номын дуу сонсох юм.

Эх сурвалж: НОБГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж