Шувууны томуугийн хүний өвчлөл сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Шувууны томуугийн хүний өвчлөл сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа

Шувууны томуугийн хүний өвчлөл сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа

Сүхбаатар боомт дахь ХМХА нь “Хилийн хяналт-иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй хүний хөл хориот болон бусад халдварт өвчин хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, хилийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Шувууны томуугийн хүний өвчлөл” сэдэвт үзүүлэх сургуулийг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр төмөр замын Сүхбаатар боомтод зохион байгууллаа.

Уг үзүүлэх сургуульд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Засаг даргын орлогч болон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Гаалийн газар, Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн харьяатын газар, Зоонозын халдварт өвчин судлалын төв, Цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний удирдлага, ажилтан албан хаагчид хамтран оролцлоо.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж