Хүннү судлалд эрдэмтдийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Хүннү судлалд эрдэмтдийг уриаллаа

Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүннүгийн өв соёл” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд боллоо. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран зохион байгуулав.

Хүннүчүүд монгол туургатны өвөг дээдэс мөн эсэх, хятад соёлтой байсан уу, үгүй юү гэх асуулт үеийн үед тавигдсаар иржээ. Өмнөх социалист нийгмийн үед үүнийг гүнзгийрүүлж судлах нөхцөл тааруу, гуйвсан шинжтэй байсан байна. Харин 1980-аад оноос эрдэмтэн Г.Сүхбаатар тэргүүлэн, Монголын тулгар төрийн судалгаа, шинжилгээний ажлыг идэвхжүүлжээ.

Ноён уулын булшууд Хүннүгийн археологийн гол олдворууд бөгөөд түрүү феодалын үеийн нийгэмтэй байсныг гэрчилдэг ажээ. Булшнаас алтан эдлэл элбэг олддог. Язгууртнуудын булшнаас тэрэг элбэг гардаг нь сүнсийг тэнгэрт хүргэх унаа бөгөөд ганц эвэрт амьтны дүрс олноор олддог нь сүнсийг тэнгэрт хамгаалан хүргэх хамгаалагч байж болох талтайг эрдэмтэд хэлж байлаа.

Чингис хаан Чанчун бумбад илгээсэн захидалдаа монголчууд нь Хүннү гүрний үргэлжлэл гэдгийг  илэрхийлж байсныг эрдэмтэд мөн иш татаж байсан юм. Бага хуралд оролцсон эрдэмтэд Хүннү судлалыг идэвхжүүлэхийг  зорилго нэгтнүүддээ уриалав.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж