10 жилийн хугацаанд байртай болох боломжийг бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

10 жилийн хугацаанд байртай болох боломжийг бүрдүүлнэ

10 жилийн хугацаанд байртай болох боломжийг бүрдүүлнэ

НИЙСЛЭЛД 16.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВААРИЛАГДСАН

Монгол Улсын төсвийн тухай хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 25-нд багтаан Нийслэлийн Засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барих ёстой. Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг батлах үүрэг хүлээх аж.

2018 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 16.3 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэхүү хөрөнгийг нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа арга хэмжээнд зарцуулах юм.

2020 ОН ХҮРТЭЛ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ХАМГИЙН БАГАДАА 10 МЯНГАД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ

2018 онд Улаанбаатар хотын хөгжлийг хороодод чиглүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд Замын цагдаагийн урд талын уулзварын ажил, Сонсголон, Яармагийн гүүр болон Налайх, Чойрын замын ажил эхэлнэ.

Үүнээс гадна, орон сууцыг түрээслэх, өмчлөх ажлыг өрнүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд 1002 айлын орон сууцны ажлыг эхлүүлнэ. Улмаар 2020 он хүртэл түрээсийн орон сууцыг хамгийн багадаа 10 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна. Түрээсийн орон сууц нь  60 метр квадратаас хэтрэхгүй байх аж. Харин нэг метр квадратын үнэ нэг сая нэг зуун мянга байхаар төлөвлөжээ. Иргэн 10 жилийн хугацаанд сар бүр тогтмол төлбөрөө төлснөөр, түрээсийн байраа хувьчилж авах боломж бүрдэх юм байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой орц, гарцыг чөлөөлнө. Мөн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын алслагдсан хороодууд болох Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шаргаморьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг газарт усан сан, инженерийн дэд бүцийн бүх шугам татах ажлыг хийхэд зарцуулна. 2017 оны төсвийн 60 орчим хувь дэд бүтэц, барилгын ажилд зарцуулагдсан байдаг. Түүний нэгэн адил ирэх жилийн төсвийн ихэнх хувийг дэд бүтэц, барилгын ажилд зарцуулахаар төлөвлөж байгааг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү

Ирэх онд нийслэлийн төсвийн орлого 730 орчим тэрбум төгрөг байх юм байна. Үүнээс суурь зардал нь 323 тэрбум төгрөг, улсын төсөвт төвлөрүүлэх орлого нь 208.5 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Ирэх онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжилнэ, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд инженерийн дэд бүтэц татах санхүүжилтийг суулгаад байгааг албаныхан хэллээ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж