Оросын хамгийн алдартай хос болох телевизийн хөтлөгч Максим Галкин, ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин Алла Пугачева нар албан ёсоор гэрлэжээ. Гэрлэлтийг баталгаажуулсан бичлэгийг Максим өөрийн Instagram-даа байршуулсан байна.
Тэрбээр “Бидэнд гэгээлэг сайхан өдөр тохиолоо. Бид гэрлэлээ” хэмээн Максим бичлэгээ тайлбарласан байна. Бичлэгээс хос ихэр охин, хүү хоёртойгоо баярлаж байгааг харж болно.
Максим, Алла нар 2001 оноос уулзалдаж эхлээд 2011 онд иргэний журмаар гэр бүлээ батлуулсан бөгөөд 2013 онд охин Елизабета, хүү Гарри нараа төрүүлсэн. Гэхдээ ихрүүдийг Алла өөрөө тээж төрүүлээгүй, тээгч эх төрүүлсэн хэмээн Оросын хэвлэлүүд бичдэг.
Харин энэ удаад хос гэрлэлтээ сүмд баталгаажуулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ