Хэвлэлийн байгууллага уу, тагнуулч уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн байгууллага уу, тагнуулч уу?

Хэвлэлийн байгууллага уу, тагнуулч уу?

ОХУ-ын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн хороо гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын салбарыг тагнуулын агент гэж ойлгох тухай хуулийн төслийг дэмжиж байгаа хэмээн тус хорооны тэргүүн Андрей Клишас РИА Новости-д мэдэгджээ. Түүний хэлснээр хууль тогтоох дээд байгууллага энэ хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 22-нд авч хэлэлцэх юм.

ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага гадаадаас санхүүжиж байгаа бол гадны тагнуулын агент хэмээн хүлээн зөвшөөрч болох өөрчлөлтийг ОХУ-ын Төрийн Дум энэ сарын 15-нд дэмжив. Санхүүжилтээс гадна гадаад орноос эд хөрөнгө авсан, мөн гадаад орноос санхүүждэг Оросын хуулийн этгээдээс санхүүжиж байгаа бол энэ өөрчлөлтөд хамаарах юм.

Гадаадын тагнуулын агент гэдгийг хүлээн зөвшөөрөх байгууллага нь Хууль зүйн яам байх ажээ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Хууль зүйн яам ийм агентуудын жагсаалтыг дэлгэх юм  байна. Энэ жагсаалтад багтсан байгууллага хуульд заасны дагуу бичиг баримт, тайлангаа бүрдүүлэх учиртай.

АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оросын зарим хэвлэлийн мэдээллийн байгууллагыг хязгаарлах болсны хариуд ОХУ ийм арга хэмжээ авч байна. Энэ арваннэгдүгээр сарын эхээр АНУ-ын Хууль зүйн яам тус улс дахь ОХУ-ын телевизийн англи хэл дээрх RT сувгийг гадаадын тагнуулын агент нэрээр бүртгэсэн юм. 

Хэрвээ хууль батлагдаж хүчин төгөлдөр болбол “Голос Америки”, “Кавказ.Реалии”, “Крым.Реалии”, “Сибирь.Реалии”, “IdeL.Реалии”, “Настоящее время”, “Радио Свобода”, “Фактограф” зэрэг радио, телевизийн сувгууд гадаадын тагнуулын агентад тооцогдоно.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж