Ньюс хөтөч: МАН-ын шинэ дарга тодорно

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: МАН-ын шинэ дарга тодорно

Ньюс хөтөч: МАН-ын шинэ дарга тодорно

ХОТЫН ЦАГ АГААР

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ЛУУ ЖИЛТНҮҮДЭД ЭЕРЭГ ӨДӨР

Ангараг гараг. Билгийн тооллын 3, Гар одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2014.11.21 УИХ-ын Нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалт Гадаад Хэргийн Яамны хурлын “Зөвшилцөл” танхимд болно.​​​​​​

09.00

  • МАН-ын 28-р Их хурал Соёлын төв өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж, намын шинэ даргыг сонгоно.
  • ‘Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын танхимд болно. Үндэсний зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар үг хэлнэ.

10.00

  • Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.
  • Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

12.00

  • Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгох гэж байна. Энэ тухай хэвлэлийн бага хурал УДЭТ-т болно. Хэвлэлийн бага хуралд: Жүжгийн авторын баг, гол болон туслах дүрийн уран бүтээлчид оролцоно.

15.00

  • “Хүүхэд ба утаа” төслийн нээлт 80 дугаар цэцэрлэгийн урлагийн танхимд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • ‘BEST OF CHUKA-45’ оддын хүндэтгэлийн концерт The Corporate Hotel & Convention Centre-т болно. Тоглолтод оролцох хамтлаг, дуучдыг танилцуулъя.

Хамтлаг:

  • Харанга
  • Камертон
  • Freezone
  • Rec On

Дуучид:

  • Поп хатагтай Б.Сарантуяа
  • Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин С.Наран
  • Соёлын тэргүүний ажилтан, Поп дива, дуучин С. Сэрчмаа
  • Дуучин Б.Баярцэцэг
  • Дуучин Нагий and Бэнд

20.00

  • Инээдмийн UB Comedy клубт Улаанбаатар хотын хамгийн халуухан инээдмийн шоу болно. Энэ оройн хөтлөгч Идэрээ. Хаяг: Сөүлийн гудамж, Хүнсний 50-р дэлгүүрийн замын урд, САНТ АСАР төвийн 2 давхарт, UB Comedy Club.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж