Хакүхо ганцаараа тавин хувийн амжилтыг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Хакүхо ганцаараа тавин хувийн амжилтыг үзүүлэв

Хакүхо ганцаараа тавин хувийн амжилтыг үзүүлэв

Японы Фүкүка хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё талдаа орлоо. Уг башё өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ.

Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Чиёонокүнигээр ес дэх даваагаа авч башёг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Түүний хувьд ганцаараа 50 хувийн амжилтаа үзүүлээд байгаа бөгөөд одоогоор түүнээс өөр найман даваа авсан бөх гараагүй байна.  Озэки Гоэйдо, маэгашира 1-с барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Ичиножёо А.Ичинноров нарын зургаан бөх долоон даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. 

Аварга Кисэносато өчигдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровт ялагдсан бол өнөөдөр Такарафүжиг дийлсэнгүй. Кисэносато дөрвөн даваа, дөрвөн унаатайг башёг үргэлжлүүлж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж