Уянга хайрын олон дуугаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зай, сонсогчдыг бий болгож чадсан хамтлагийн нэг бол “Салхи” хамтлаг билээ. Тэгвэл тус хамтлаг 20 нас хүрчээ. “Мартагдашгүй хайр”, “Нандин хайр”, “Хөөрхөн охин”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” зэрэг олон дууг дуулсан хайрын дууч залуус ирэх бямба гаригт буюу энэ сарын 25-д Улаанбаатар паласын концертын их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийхээр бэлтгэж байна.
Тоглолтод “Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгуудын хит болсон дуунууд дуулагдахаас гадна хөгжимчидөөр “Айзам”, “Fire”, “Rek On”, “Баянмонгол” чуулгын авьяаслаг уран бүтээлчид оролцох юм.
Амьд хөгжим, сэтгэлд хоногшсон дурсамжаа та нэг сэргээгээрэй.
Ч.БОЛ