Сураггүй болсон охиныг хайх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон охиныг хайх ажил үргэлжилж байна

Сураггүй болсон охиныг хайх ажил үргэлжилж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн, найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 18 дахь хоногтоо үргэлжилж байна.

Охин энэ сарын 2-нд хичээлдээ сурахаар гэрээсээ гараад сураг тасарсан юм.  Эрлийн ажиллагааг сураг тасарсан өдрийн 21.41 цагаас эхлүүлсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд тус суман дахь Цагдаагийн хэлтсийн 37 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон аж. Гэхдээ өнөөдрөөс дахин үргэлжлүүлж байгаа юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж