Хаягдал дугуйгаар хүүхэлдэйн баатрууд урлав

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Хаягдал дугуйгаар хүүхэлдэйн баатрууд урлав

Хаягдал дугуйгаар хүүхэлдэйн баатрууд урлав

БНХАУ-ын Шаньдун мужийн Заожуан хотын тариачид хаягдал дугуй ашиглан хүүхэлдэйн киноны баатруудыг бүтээсэн байна. Ингэхдээ тэд 10 мянга гаруй хаягдал дугуй цуглуулан амьд юм шиг харагдах хүүхэлдэйн киноны баатруудыг урлажээ. Энэ нь хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлснээс гадна байгальд хортой хог хаягдлыг үр бүтээлтэй шийдсэн гэх мэт олон давуу талтай хэмээн оршин суугчид онцолж байна.

Дашрамд сонирхуулахад, суудлын жижиг тэрэгний нэг дугуй долоон литр газрын тос агуулдаг бөгөөд зориулалтын бусаар шатаавал нүүрснээс хэдэн зуу дахин их хорт утаа ялгаруулдаг аж.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж