Музейн хадгалалт муу байна

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Музейн хадгалалт муу байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээн дэх музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт, шалгалт хийсэн талаар танилцууллаа. Уг шалгалтаар Үндэсний түүхийн музей, Монгол цэргийн музей нь зориулалтын баранд үйл ажиллагаа эрхэлж байгаа бол бусад музейн сан хөмрөг зориулалтын бус байранд чийг, дулааны хэмжигчгүйгээ хадгалалтын горим алдагдаж байгаа зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтанд хамрагдсан 36 музейн хоёр нь “хангалттай” гэх үнэлгээ авсан бол таван музей “шаардлагын төвшинд” ажиллаж байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл соёлын өвийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын нөхцөл улс, орон нутгийн музейн 80 гаруй хувь нь зохих шаардлагыг хангахгүй гэсэн үнэлгээ авчээ.  Шалгалтад орон нутгийн 21, нийслэлийн 15 музей хамрагдсан аж.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж