Авто машины төмөр хийцэд дарагдсан иргэнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

Авто машины төмөр хийцэд дарагдсан иргэнийг аварчээ

Авто машины төмөр хийцэд дарагдсан иргэнийг аварчээ

Төв аймгийн Борнуур суманд Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ийн эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашины араас иргэн Э-ийн эзэмшлийн “Тоёото нао” загварын суудлын автомашин мөргөсөн осол энэ сарын 19-нд 07.00 цагийн орчимд болжээ.

Ослын улмаас автомашины төмөр хийцэд иргэн Э/37 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  40 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  авто машины төмөр хийцэд хавчуулагдсан иргэн Э /37 настай, эрэгтэй/ -г гаргаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж