2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 672,766 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Гонир’ ХК /GNR/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь тус тус өссөн бол ‘Фронтиер Лэнд Групп” ХК-ийн /MDR/ ханш хамгийн өндөр буюу 6.38 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,764 ширхэг үнэт цаас 175.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,192.19 нэгж болж 1.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,326,077,401,850 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ