Арваннэгдүгээр сар дуусахад 10 хан хоног л дутуу байна. Улаанбаатарчууд жил бүрийн хүйтний улиралд утаанд дарлуулж амьдарсаар олон жил өнгөрчээ. Хүн бүр битүүхэндээ утаагүй, цэвэр агаартай хотод амьдрахыг хүсдэг. Жил жилийн өвөл утаа буурах болов уу, төр засаг юу хийх бол гэсэн хүлээлт, урин цаг ирэхээр аяндаа мартагддаг.
Харин өнгөрсөн жилээс эхлэн утааны эсрэг ээж, аавууд нэгдэн жагсаж, төр засагт дуу хоолойгоо хүргэж тэмцлээ эхлүүлснээс хойш одоо ч тэмцсээр байгаа юм. Харин инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү нэгэн пост өчигдөр Утааны эсрэг ээж, аавуудын группт бичигджээ. Тодруулбал нэгэн эмэгтэй доорх зургийг “агаар дээр бичиг байн уу “ хэмээх тайлбартайгаар бичжээ. Нээрээ л агаар дэр бичиг байна уу даа.
Э.Бурам