“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Ц.Энхжин өнөөдөр /2017.11.20/ эх орондоо ирлээ. Тэрбээр “Мультимедиа” шалгаруулалтын ялагч болж, шилдэг 40-д автоматаар орсон. Мөн төгсгөлийн шалгаруулалтын үеэр шилдэг 15 оролцогчийн нэг болсон билээ.
Тэрбээр “Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлаж, талархсанаа илэрхийлье. Миний хувьд өөрийнхөө бүх хүч чадлыг дайчилсан учраас харамсах зүйл байхгүй. Өөрийгөө шилдэг 15 оролцогч болно гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ хамгийн түрүүнд дуудна гэж бодоогүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мисс бүсгүй маань энэ жилийн ‘Мультимедиа” шалгаруулалтын ялагч болж, шилдэг 40-д автоматаар орсон. Мөн
1.Head to Head challenge-д группийн ялагч
2. Дэлхийн мисс шилдэг ‘ Шилдэг 15 оролцогч’
3. Ард түмний сонголт номинацийн ‘Ялагч’
4. Дэлхийн бүжиг ‘Топ-5’
5. Мисс спорт ‘Топ-8’
6. Зорилго бүхий мисс ‘Топ-20’
7. Мисс Фашион-топ модель ‘Топ-30’ оролцогчийн нэгээр шалгарсан нь өмнөх оролцогчдын рекордыг эвджээ.
А.Сүрэн