Ардын багш Ч.Насантогтох Хөдөлмөрийн баатар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Ардын багш Ч.Насантогтох Хөдөлмөрийн баатар боллоо

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, зарим хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагналаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Түүнчлэн Эверестийн оргилд амжилттай авираад ирсэн, уулчин Б.Гангаамаа, даамын спортын их мастер, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг нар Гавьяат тамирчин боллоо.

Урлагийнхнаас П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн наадмаас мөнгөн медаль хүртсэн ДБЭТ-ын гоцлол дуучин  Э.Амартүвшин өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн бол УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь, хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Л.Баттулга нар мөн Гавьяат жүжигчин болжээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж