Арваннэгдүгээр сарын эхээр Япон улсад зохиогдсон ‘shiseido’ брэндийн 2018 онд гарах шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах олон улсын хэвлэлийн хуралд Ю.Балжидмаа оролцоод ирсэн билээ.
Тэрбээр Япон улсын нийслэл Токио хотод очсоныхоо дараа өөрийн үсний стилийг эрс өөрчилсөн зургаа цахим хуудаснаа нийтэлсэн нь олон хүмүүсийн анхаарлыг татсан юм. Тодруулбал, тэрбээр үс засалтаа өөрчилж, чолк тавьсан нь ийнхүү хүмүүсийг хооронд нь талцуулах болжээ. Түүний үсний шинэ хэв маяг олон хүнд таалагдаж байгаа ч, эсрэг бодолтой хүмүүс ч мөн цөөнгүй байгаа юм.
Онцлоход, тэрбээр арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болох “Couture high fashion show 2018” загварын шоунд оролцохоор, бэлтгэлээ хангаад тун завгүй байгаа аж.
Э.Бурам