Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан II Элизавета, хунтайж Филип нар өнөөдөр хуримынхаа 70 жилийн ойг тэмдэглэж байна. Хуримын 70 жилийн ойг Их Британид “цагаан алтан” хэмээн нэрлэдэг байна. Хатан хаан II Элизавета, хунтайж Филип нар хатан хааны угсааны гэр бүлээс хамгийн олон жил ханилсан хос болж байгаа нь энэ ажээ.
II Элизавета, Филип нар хуримын ойгоор олон нийтийн арга хэмжээ зохиохгүй, харин гэр бүл, найз нөхдөө Виндзорын ордонд оройн зоогт урьжээ.
1947 оны арваннэгдүгээр сарын 20-ны энэ өдөр II Элизавета, Филип нар Вестминстерийн цогчин дуганд сүмийн хонхны дуун доор гэр бүл болж байжээ. Цог жавхлант хатан хаан II Элизавета, хунтайж Филип нарын хуримын ойд зориулж өчигдөр Букингемийн ордонд тэдний саяхан авхуулсан хөргийг залсан аж. Тэдний хөргийг 57 жил ханилсан Их Британийн хаан III Жорж болон Шарлотт нарын хажууд залжээ. Хуримын ойд зориулж, хатан хааны нэрэмжит шуудангийн албанаас энэ түүхэн үйл явдалд зориулж, зургаан шуудангийн маркийн цуглуулга гаргасан гэнэ.