Умард Ирландад үймээн дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Умард Ирландад үймээн дэгджээ

Умард Ирландад эсэргүүцлийн хөдөлгөөн гарчээ. Баасан гаригт нам гүм байсан Энтрим мужид  өчигдөр үдээс хойш эмх замбараагүй байдал үүсч, цагдаагийн зургаан ажилтан шархадсан байна. Цагдаа нар тус муж дахь Ирландын туг далбааг хууль бус гэж үзэж буулгасан нь иргэдийн хилэнг асааж, мөргөлдөөн гарахад хүргэжээ. Гар хийцийн тэсрэх бөмбөг барьсан 100-аад эсэргүүцэгчид цагдаагийн ажилтнууд руу халдаж, автобусаар цагдаагийн машиныг мөргөсөн байна.  Цагдаа нар гудамжинд гарсан эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд жагсагчдын эсрэг даралттай ус шүршчээ. Эсэргүүцэгчдийг турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрх хэргийн цаана хууль сахиулагчид байгаа гэж ажиглагчид үзэж байна. Умард Ирландын цагдаагийн газрын төлөөлөгч эмх замбараагүй байдал үүссэн газарт машинаар зорчихгүй байхыг анхааруулж байгаа гэнэ.  Өнөөдөр өглөөний байдлаар тус мужид үймээн намжсан ч зэргэлдээх хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн гарч эхэлсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж