“Гоёл” наадмын топ моделийг 10 сая төгрөгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

“Гоёл” наадмын топ моделийг 10 сая төгрөгөөр шагнана

“Гоёл” наадмын топ моделийг 10 сая төгрөгөөр шагнана

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадмын тов зарлагджээ. Загварын ертөнцийнхний хувьд оны тэргүүн наадам гэж хэлж болох “Гоёл” наадам энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох юм. 

Уг наадмын тайзнаа шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо, топ моделийг шалгаруулж, олонд алдаршуулдаг. Энэхүү наадмаас Монголын урдаа барьдаг загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид төрөн гарсан байдаг.

Өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй. Учир нь топ моделийн шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм.  Тэгвэл энэ жилийн топ моделийн шагнал 10 сая төгрөг гэнэ. 

“Гоёл-2018” наадмын анхан шатны шалгаруулалтад 170 гаруй загвар өмсөгч оролцсоноос 120 орчим нь дараагийн шатанд шалгарч үлдээд байгаа ажээ. Наадмын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 23-нд болох бөгөөд 80-90 загвар өмсөгч шалгаруулж авах тухай Монголын дизайнеруудын холбооноос мэдээллээ. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж