"Багш нарын цалинг 30 хувиар нэмнэ"

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

"Багш нарын цалинг 30 хувиар нэмнэ"

"Багш нарын цалинг 30 хувиар нэмнэ"

Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр энэ сарын 13-ний өдөр хугацаагүй ажил хаялт зарласан. Энэ удаагийн ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70000 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүд орон даяар нэгэн зэрэг ажил хаясан. 

Засгийн газраас багш нарыг ажил хаялтаа зогсоож, хамтарч ажиллахыг уриалснаар салбарын яам болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр үргэлжлэхээр болсон.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзоригоос тодруулахад “Одоогоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэмэлт хэлэлцээрт оруулах судалгаа, тооцоогоо гаргаад байна. Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Цаашдаа 2018 он гараад үр дүнгийн урамшууллыг нөхөж олгохоор улсын төсөвт суулгахаас гадна салбарын сайдын багцаас тодорхой хэмжээний мөнгө нэмэхээ мэдэгдсэн байгаа. Ингэснээр ирэх онд багш нарын цалин 30 хувиас доошгүй хэмжээнд нэмэгдэнэ” гэсэн хариулт өгөв. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж