АН: Нээлттэй сонсгол хийхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

АН: Нээлттэй сонсгол хийхийг дэмжив

АН: Нээлттэй сонсгол хийхийг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.11.20/ хуралдаж, Элчин сайдыг томилох нээлттэй сонсголын талаар хэлэлцээд, ‘Нээлттэй сонсгол хийх нь зүйтэй’ гэж үзсэн байна.

БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Улмаар гишүүдээс санал авахад УИХ дахь АН-ын бүлгээс Л.Болд гишүүн дэмжсэн бол өнөөдөр бүлэг энэ асуудлыг хэлэлцээд есүүлээ дэмжжээ.

Нээлттэй сонсгол хийх товыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зарлах юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж