Энэ сарын 16-ны өдөр Төрийн соёрхолт дуучин, В production-ы үүсгэн байгуулагч Д.Болдын төрсөн өдөр болж өнгөрлөө. Тэрбээр 39 насны төрсөн өдрийнхөө өглөөг өөрийг нь төрүүлж өсгөсөн хоёр эрдэнэ-дээ баярын мэнд хүргэсэн талархлын пост бичсэнээр эхлүүлжээ.
Түүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн нэгэн зүйл бол Д.Болдын фен группийн залуус түүнийг бялуу дээр буулган бэлэглэсэн сюрприз байлаа. Тэрбээр “Миний фен группийн бүх дэмжигчид дээ ийм их сэтгэл гаргаж бэлэг барьсанд маш их баярлалаа. Та нартаа үргэлж сэтгэл зүрхийг чинь хөдөлгөх сэтгэлийн урам өгөх чанартай уран бүтээлийг бүтээж хүргэх болно” хэмээн өөрийн инстаграм хуудаснаа пост бичжээ.
фэнүүдээс нь түүнд барих сюрпризүүд ингээд дууссангүй “ The Voice” шоуны хамт олон түүнд ийнхүү бэлэг барьсан байна.
Э.Бурам