УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Ерөнхийлөгчийн шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт дээрх албан тушаалд томилогдсон байна.
Товч намтар:
- 1993 онд 10 жилийн 40 дүгээр дунд сургууль
- 1999 онд Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн
- 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан жилийн туршлага:
- 1998 онд телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагч
- 2001-2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн
- 2004-2009 онд “Монгол таймс” сонины эрхлэгч
- 2009-2010 онд “Улс төрийн сонин”-ы эрхлэгч
- 2010-2011 онд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
Т.НОМИН