“Супер гэр бүл-2” киноны трейлер цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.20-нд нийтлэгдсэн

“Супер гэр бүл-2” киноны трейлер цацагдлаа

“Супер гэр бүл-2” киноны трейлер цацагдлаа

“Уолт Дисней” кино компанийн Pixar студийн бүтээл “Супер гэр бүл-2” /The Incredibles-2/ киноны анхны трейлер цацагдлаа. Анх дэлгэцнээ гарснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь анги нь 2018 оны зургадугаар сарын 15-нд нээлтээ хийх юм.

Сунадаг хатагтай Хелен дэлхийг аврахаар гарсан зуур ноён Супер бага хүү Жак-Жактай гэртээ үлджээ. Энэ зуур аав нь Жак-Жакийн супер хүчтэйг олж мэдмэгцээ баярлаж буй багахан хэсэг трейлерт багтсан байна. Ямартай ч Жак-Жак “лазер хараа”, бас галдан шатаах супер хүчтэй болох нь харагдана.

Киноны зохиолыг Брад Берд бичиж, өөрөө найруулагчаар нь ажиллаж байгаа аж. Тэрбээр өмнөх ангийг мөн найруулсан юм. Кинонд урьдын адил Крейг Ти. Нелсон, Холли Хантер, Сара Уавелл, Самуэл Л. Жексон нар дуу оруулна. Харин Дэшийн дүрд дуу оруулсан Спенсер Фоксын хоолой 14 жилийн дараа огт өөр, бүдүүн болсон тул оронд Хак Милнер дуу оруулах гэнэ.

“Супер гэр бүл-2” кино нь цуврал болон гарч буй Pixar-ын тав дахь бүтээл ажээ. Өмнө нь “Тоглоомын түүх”, “Машинууд”, “Мангасуудын ертөнц”, “Немогийн эрэлд” гэсэн энимэйшн кинонууд цуврал болон гарч байсан юм.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж