Египетийн Ерөнхий сайд Эссам Шараф ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг засгийн эрхээс түлхэн унагаах бослого хөдөлгөөний үеэр жагсагчдийн эсрэг гал нээсэн хэрэгт буруутгаж буй цагдаа нарын хэргийг түр түдгэлзүүлсэн байна. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард тус улсад гарсан бослогын үеэр 846 хүн амиа алдсан юм. Нийслэл Каир хотын Тахрирын төв талбайд олон мянган хүн цугларч Засгийн эрхийг барьж байсан цэргийнхнээс шударга ёс тогтоохыг шаардсан билээ. Босогчид ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцруулж, улс төрийн шинэчлэл хийхийг шаардсан юм. Тахрирын талбайд гарсан бослогыг хүчээр тараахын тулд жагсагчдын эсрэг гал нээж, олон хүний амь насыг хохироосон хэрэгт цагдаагийн нэг ажилтныг яллаж, долоон хүнийг батлан даалтад гаргасан байна. Каир хотын шүүх Хосни Мубаракийн Засгийн газрын гурван сайдыг төсвийн мөнгийг завшсан хэрэгт сэжиглэж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Н.Энх